“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид НЭГДЛЭЭ “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид НЭГДЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид НЭГДЛЭЭ

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олон нэгдэж Баянгол Агропарк ОНӨААТҮГ-т Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй суулгац тарилаа.

Arslan.mn

Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийг боловсруулж, улс үндэстнээрээ ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, 2030 он хүртэл бэлтгэх, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү үндэсний хөдөлгөөнд БГД-ийн 220 гаруй мянган иргэнийг төлөөлөн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдсон МАН, АН, ХҮН-ын төлөөлөл бүгд хүрэлцэн ирж эв санаа нэгтэйгээр гар бие оролцож буйд таатай байна. Та бидний хамтдаа тарьж буй эдгээр модод улам сайхан ургаж дэлгэрэхийн ерөөл өргөе!” хэмээн хэлсэн юм.

Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулж тус паркын 5000м2 талбайд "Аз жаргалын ногоон төгөл"-ийг үүсгэн байгуулж, Нарс, Агч, Голт бор, Улаан сарнай, Өрөл зэрэг моддын 300 суулгацыг суулгаад байсан бол энэ өдөр 200 суулгац тарьж, усаллаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631811
1 эможи

Зочин
2021-10-14 08:59
Мод тарих биш зураг авхуулдаг шоу болох юм байнаа Хүрэлсүхийн тэрбум мод
Баянгол дүүргийн ИТХ
Б.Сэмжидмаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up