Богд ууланд төөрсөн 16 настай хүүхдийг нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ Богд ууланд төөрсөн 16 настай хүүхдийг нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ
04 сарын 11, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Богд ууланд төөрсөн 16 настай хүүхдийг нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

Аравдугаар сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим зургаан хүүхэд Богд ууланд алхалт хийж явснаас нэг нь төөрчээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон км замыг туулан 20:20 цагт очиж, 16 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” хүртэл долоон км-т  зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 8-ны өдрийн 01:51 цагт түр зогсоожээ.

Аравдугаар сарын 08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
631600
1 эможи

keyboard_arrow_up