COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“БИД ӨВӨЛД БЭЛЭН“: ОСНААУГ-аас есдүгээр сарын 15-наас дулаанаар хангаж эхлэхэд бэлэн байдлаа бүрэн хангасан

админ
2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Хот, нийтийн аж ахуйн байгууллагуудын "БИД ӨВӨЛД БЭЛЭН" нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. 

Тус өдөрлөгөөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-аас иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.

Arslan.mn

Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр тус газрын үйл ажиллагаатай газар дээр нь  танилцлаа.   Тэрбээр "УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн дэмжих түр хороо, Засгийн газрын түвшинд  ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотын олон тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэж байна. Энэ хүрээнд хотын дэд бүтцийн асуудал, шугам сүлжээ, дулаан, цахилгаан, орон сууц, ус суваг, инженер хангамжийн тулгамдсан асуудлыг шат дараатай шийднэ. Нийслэлийн ОСНААУГ нийт орон сууцны 50.5 хувийн засвар үйлчилгээ, дулаан ,усны хангамж, бохир усыг татан зайлуулах ажлыг гүйцэтгэдэг.  

Хамгийн чухал нь, сүүлийн үед баригдаж байгаа шинэ орон сууцны барилгуудын шугам сүлжээний засвар үйлчилгээг хувийн орон сууцны контарууд хариуцдаг бол 60-70-аад оны элэгдэлтэй, шугам сүлжээ байхгүйг орон сууцуудыг ОСНААУГ хариуцан ажилладаг.  Тэнд маш их хэмжээний дэд бүтцийн хүндрэл гардаг. Үүнд хамгийн их тулгамдсан асуудал нь орон сууцны доторх шугам сүлжээний асуудал байна.  Худгаас худгийн хооронд, тэдгээр шугамыг засуулахад нийслэлийн төсвөөс 2018, 2019 онд мөнгө тавьсан. 2020 онд тавиагүй. Одоо ирэх жил нийслэлийн төсөв дээр шугам сүлжээний засвар үйлчилгээний мөнгө тавихгүй бол ус дулаан дамжуулах төвөөс шугамуудад үе үе их хэмжээний осол гардаг." гэв.

Arslan.mn

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр "ОСНААУГ нь 16 хэрэглэгчид үйлчлэх төв, гурван түгээх төвөөр  орон сууцны  засвар үйлчилгээ, дулаан, усны хангамж, бохир усыг татан зайлуулах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 хувьтай хангасан байгаа. Есдүгээр сарын 15-нд халаалт, дулаан тавихад манай байгууллагаас шалтгаалах зүйл байхгүй. Их болон урсгал засварууд хийгдсэн.

Манай байгууллагад Улаанбаатарын хэмжээнд  9400 гаруй  км шугамыг хариуцаж байна. Тэдгээр барилгууд нь 60, 70 жил болсон, элэгдэл, хорогдол нь дуусчихсан байдаг учраас шугам сүлжээ дээр хүндрэл их гардаг.  Манайх жилдээ хийж байгаа их, урсгал засвараар нийт шугамынхаа таван хувьд л засвар үйлчилгээ хийж чаддаг. Бусад нь хагарч гэмтлээ гэхэд тэр үед  нь арга хэмжээ авч, яаралтай нөөц гаргах зэрэг байдлаар л ажиллаж байна.

Arslan.mn

ОСНААУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн ахлах инженер Дэмбэрэл " Манай өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн манай хамт олон төлөвлөгөөт зуны засварын ажлуудаа графикт нь багтаагаад хийж, ажил хэвийн үргэлжилж байна.

Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалтыг тавихад гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ зуны засварын ажил өөрийн хөрөнгө оруулалтаар болон улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бага байна.  Тухайлбал, жил болгон хийгддэг гаднын шугамын засварын ажил, ус дулаан дамжуулах төвийн засварын ажил, ариутгал татуургын шугам сүлжээг угаах зэрэг ажлуудыг графикын дагуу хийгээд явж байна.

Энэ жилийн хөрөнгө оруулалтаар манайх тоног төхөөрөмжийн шинэчлэл, зайлшгүй инженерийн байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардагддаг орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар салбаруудаа хангаж байна.  Шинээр авсан тоног төхөөрөмжийн хувьд гаднын шугам сүлжээнд засварын ажил хийх үед цахилгаан дамжуулах кабел шугамын байршлыг илрүүлэхэд ашигладаг нэн чухал багаж юм. Энэ багажаар хаана цахилгааны кабел шугам байгааг урьдчилан тандаж мэддэг. Тэгсний дараа Улаанбаатар цахилгаан түгээхийн эрх бүхий байгууллагуудаас шалгалт хийж, зөвшөөрсөн тохиолдолд бид газар шорооны ажлаа эхэлдэг." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630829
0 эможи

keyboard_arrow_up