COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, Улиастайн замыг шинэчлэхэд хотын дарга дэмжлэг үзүүлнэ

админ
2021 оны 6 сарын 21

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзах үеэр Цар тахалын үед зөв зохион байгуулалтанд орж, шуурхай арга хэмжээ авч  ажиллаж байгааг онцолж Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг улам эрчимжүүлж, иргэн, ААН, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь халдвар хамгааллын дэглэмийг сахиулж холбогдох арга хэмжээг авах чиг үүргийг өглөө.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэхтэй холбогдуулан шуурхай хуралдлаа. Хурлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг, Орон нутаг бие дааж Коронавирусын эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид дарга гээд буруу харж суугаад байлгүйгээр иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Цаашлаад Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажлыг хийх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хуваан ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэдрүү чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийнэ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар,  дүүргийн удирдлагууд 2024 он гэхэд 9 сургууль, 7 цэцэрлэг ашилалтад оруулах ажлыг хотын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг онцолсон юм.

Мөн дүүргийн хэмжээнд  IGM буюу Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төсөл боловсруулаад бүтээн байгуулалтаа хийхэд бэлэн болсон. Энэ ажилд Нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Улиастайд 12 км зам шинэчлэхэд шаардлагатай төсөв дээр нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628046
0 эможи

Н.Баярмөнх
баянзүрх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up