Б.Баатархүү: Гол дагуу ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ үүсгэж буй тул хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ хийнэ Б.Баатархүү: Гол дагуу ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ үүсгэж буй тул хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ хийнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Гол дагуу ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ үүсгэж буй тул хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ хийнэ

2021 оны 6 сарын 21

Arslan.mn

Гол дагуу амарч зугаалж, иргэд амны хаалтгүй бөөгнөрөл үүсгэж байгаа тул хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Иргэд амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад гадуур явж болно.

Харин гол дагуу амарч байгаа иргэд архидан согтуурч, амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байна. Амны хаалт зүүх, хүнд хоорондын зай барих, бөөний худалдаа сүлжээ  супермаркетад хэрэгжихгүй, хүний бөөгнөрөл их байна. Энэ хүрээнд завьтай, морьтой, автомашинаар гээд 1,000 гаруй алба хаагч дэглэм бариулахаар ажиллаж байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 2,000 орчим зөрчил бүртгэгдсэн. 

 Хайртай дотны хүмүүсээ хамгаалахын тулд хүн бөөгнөрсөн газрууд руу явахгүй байхыг зөвлөж байна " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628031
3 эможи

keyboard_arrow_up