ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр инженер техникийн ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр инженер техникийн ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр инженер техникийн ажилтнуудтай уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

2021 оны 6 сарын 01

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр болон удирдлагууд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д салбар төвүүдийн 350 инженер техникийн ажилтны төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулан цаг үеийн асуудлаар санал солилцон ажиллалаа.

Тус хурлаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиг үүргийн дагуу хүний нөөцийн бодлого төлөвлөлт, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, карьер төлөвлөлт, ажилтнуудын нийгмийн асуудал, инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаарх хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан ажилтнуудтай санал солилцлоо.

Arslan.mn

Уулзалтын үеэр ажилтнуудын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, багаж техник хэрэгсэл, инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, их болон урсгал засварын ажилд чанартай материал хангамжаар хангах, ажилтнуудын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл зэрэг олон асуудлыг хөндөж ярьлаа. Тус газрын удирдлагууд асуулт бүрт хариулт өгч шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь ярилцан шийдвэрлэж үр дүнтэй, халуун дулаан ярилцлага өрнүүлсэн ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.

Коронавирусын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм журмыг чанд мөрдөн уг уулзалтыг зохион байгуулан ажилласан болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627410
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up