COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-аас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж ажиллалаа

админ
2021 оны 5 сарын 10

Arslan.mn

“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”-аас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж ажиллалаа.

Энэ үеэр Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулж холбогдох үүрэг даалгаврыг өгч, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж ажиллаж байна.

Энэ үеэр ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь 1700 орчим ажилтан, алба хаагчтай. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга орчим өрх, 29 мянга гаруй оршин суугч, 9000 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 144 ус, дулаан дамжуулах төв, халаалтын 271.5 км, хэрэглээний халуун усны 214.5 км, хүйтэн усны 150 км, ариутгах татуургын 190.2 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, үйлчилгээг хариуцдаг” гэдгийг онцлов.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626727
0 эможи

Zochin
2021-05-11 12:20
СӨХ-ийг татан буулгаачээ! Орон сууцын мэдэлд очвол! Подьвалд хүмүүс амьдарч! Оёдолын машин тачигнуулж хүмүүсийн ая тухийг алдагдуулахгүй! Тэр подвальд хүмүүс амьдарх нь бохир балайр орчинг бий болгож! Үнэр чийг! Тухайн байрны батжилтанд сөргөөр нөлөөлж! Хорхой шавьж цугларах үүр болод байгааг анхаарачээ! ХүмүүсийнЭМ-дэд бүр их хлр хөнөлтэй! СӨХын даргыг 600,0-800,0 гаар цалинжуулдаг тэнэг байгаа бз дээ!!! Үйдчлэгч нь оршин суугчдаас мөнгө авч цалинжана! Оршин суугчид тэр мөнгөө Орон сууцанда өгдөг тэр мөнгөөр нь үйлчлэгчээ цалинжуулвал Удирдлага нь нэг газар төвлөрөнө ажилууд чанартай болно! СӨХИйг татан буулга!
ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up