НМХГ: 168 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 13 зөрчил, дутагдал илрүүллээ НМХГ: 168 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 13 зөрчил, дутагдал илрүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 168 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 13 зөрчил, дутагдал илрүүллээ

2021 оны 4 сарын 22

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

СБД-ийн 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн сан-31, хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 131, шүдний эмнэлэг 6, нийт 168 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 13 зөрчил, дутагдал илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгуулж УОК, НОК-ын тушаал, шийдвэр, НЗД-ын захирамжийг танилцуулж, хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

-31-р сургуулийн шинжилгээ авах цэгт 680 хүнээс PCR шинжилгээ авч, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг 1200м/кв талбайд 3 удаа хийж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллахад хяналт тавин ажиллалаа.

-МХЕГ-ын даргын баталсан 01/45 дугаартай удирдамжийн хүрээнд УНТЭ, 4-р сургуульд нээгдсэн дархлаажуулалтын түр цэгт хяналт хийж, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, 2 цаг тутамд агаар сэлгэлт 10-15 минут хийж ажиллах, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсэн талаар тэмдэглэл хөтлөх, вакцины хэмийн хяналтанд дотоод хяналт тавьж, хүн хоорондын зай барьж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа сувилалд Ковид 19-ийн батлагдсан тохиолдлын 59 ор дэлгэх бэлтгэл ажлыг хангуулахад хяналт тавин ажиллалаа .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625855
0 эможи

keyboard_arrow_up