НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 456 зөрчлийг илрүүлжээ НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 456 зөрчлийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 456 зөрчлийг илрүүлжээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

2021 оны 04 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 4251, хүнсний үйлдвэр 8, эмийн сан 93, бусад 12 нийт 4359 газрыг шалгаж, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 4359 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүллээ.

Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 456 зөрчлийг илрүүлж, 238 буюу 51.7 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Arslan.mn

Хяналт шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 7 иргэний үйл ажиллагааг зогсоосон./Гар утасны дагалдах хэрэгслийн лангуу 1, дугуй засвар 2, ТҮЦ 3, барилгын материалын дэлгүүр 1/

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 17 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 5 албан шаардлага хүргүүлж, 2 хуулийн этгээд, 5 хувь хүнд торгуулийн арга хэмжээ авч, 4 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 4 нэр төрлийн 46 ш, 60150 мян/төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулж ажиллалаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625572
0 эможи

Зочин
2021-04-15 16:17
Бохир маск хаях тусгай хогийн сав баймаар юм. Дараа нь шатаадаг ч юм уу яадаг юм устгамаар байх юм
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up