COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх газрыг МОД ТАРЬЖ зүлэгжүүлнэ

админ
2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ.

Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн. Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөж байна.

Arslan.mn

Хотын Ерөнхий менежер,Хот тохижилтын газар удирдлагууд болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр  нар ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625511
1 эможи

Мөнгө бүү үр
2021-04-14 20:14
Юун зүлэг вэээ..хайран мөнгө..ийм үед
Зочин
2021-04-14 14:46
жил болгон мод тарих нэрээр хөөрхөн мөнгө идэх юмаа
ОСНААУГ
Ч.Мэндбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up