Б.Сэмжидмаа: “Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй хороо” болох санал санаачилга бүхнийг дэмжин ажиллана Б.Сэмжидмаа: “Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй хороо” болох санал санаачилга бүхнийг дэмжин ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: “Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй хороо” болох санал санаачилга бүхнийг дэмжин ажиллана

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Дэлхий даяар тархаад буй COVID 19-ийн халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээлэл, гэмт хэрэг өссөн.

Монгол улсын хувьд 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1138, зөрчил 10306 нийт 11444 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдэж, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах анхан шатан дахь Хамтарсан багуудын хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гарч байна.

Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  “ХАМТАРСАН БАГААРАА ХАМГААЛЪЯ” багуудыг чадавхжуулах сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Arslan.mn

Сургалтыг нээж Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: Дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, 25 хорооны Хамтарсан багийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулан, хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд эмэгтэй ИТХ-ын даргын хувьд цаашид онцгойлон анхаарч, “Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй хороо” болох санал санаачлага бүхнийг дэмжин ажиллах болно гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Баянгол дүүргийн хувьд орон нутгийн төсвөөр хохирогч хүүхдийг хамгаалах түр хамгаалах байртай болох ажлыг нэн яаралтай эхлүүлэн 2021 оны 03-р сарын 08-ны өдөр нээсэн билээ. Уг байранд хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүүхдийг хүлээн авч түр хугацаагаар байрлуулан, хүчирхийллийг таслан зогсоох, илрүүлэх, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлсээр байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд олон нийтийн санаачилга, оролцоог дэмжих нь ихээхэн чухал юм. Тиймээс ч өнөөдрийн сургалтанд нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, хорооны цагдаа, Хүүхдийн эрх хамгаалал төв ТББ хамтран оролцож байна. Сургалт цаашид Баянгол дүүргийн 25 хороонд зохион байгуулагдана.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625427
0 эможи

Б.Сэмжидмаа
БГД ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up