БГД -ийн ИТХ: Ковид-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж баталлаа БГД -ийн ИТХ: Ковид-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БГД -ийн ИТХ: Ковид-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж баталлаа

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 09:00 цагт 100 хувийн ирцтэй цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  • Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ковид 19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг Дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар танилцуулж баталлаа.
  • Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар байршуулах байршил тогтоох тухай Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл танилцуулж холбогдох тогтоол шийдвэрүүдийг батлав.
  • Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мандалмаа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар танилцуулж баталлаа.

Arslan.mn

Хуралдааны төгсгөлд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн нэгдүгээр улирлын тайланг намын бүлгүүдийн ажлын албанаас танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625323
0 эможи

Баянгол дүүргийн ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up