Баянзүрх дүүрэгт өнгөрсөн сард 18 жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ Баянзүрх дүүрэгт өнгөрсөн сард 18 жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн сард 18 жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 он гарсаар нийт 121 эд материалын хохиролтой зам тээврийн осол хэргийг шалгажээ. Үүнээс иргэд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сард нийт 117 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож байсныг илрүүлжээ. Дээрх зөрчлийн 18 жолооч нь зам тээврийн осол гаргасныг Зөрчлийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явагдаж хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажилласан байна.

Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна. Мөн жолооч нар халтиргаа гулгаатай замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй улмаас зам тээврийн осол нэмэгдэж байгаа тул хурдаа тохируулж, дүрмээ мөрдөхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623377
0 эможи

keyboard_arrow_up