НОК: БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтоосон хөл хориог цуцалсан, шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллана НОК: БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтоосон хөл хориог цуцалсан, шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НОК: БГД-ийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтоосон хөл хориог цуцалсан, шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллана

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 1 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд тус хороодын 20,176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.

Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622669
0 эможи

keyboard_arrow_up