НОК: Даваа гарагаас дараах 18 чиглэл, салбарын үйл ажиллагааг НЭЭХГҮЙ НОК: Даваа гарагаас дараах 18 чиглэл, салбарын үйл ажиллагааг НЭЭХГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НОК: Даваа гарагаас дараах 18 чиглэл, салбарын үйл ажиллагааг НЭЭХГҮЙ

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.

Даваа гаргаас дараах 18 чиглэлээс бусад салбарын үйл ажиллагааг нээнэ." гэв.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар чиглэл:

  1. Барааны худалдаа
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
  3. Бүх төрлийн баар
  4. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  5. Цахим тоглоом
  6. Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  10. Үсчин
  11. Гоо сайхны төвүүд
  12. Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  13. Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  14. Түргэн үйлчилгээний газрууд
  15. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  16. Нийтийн халуун ус
  17. Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  18. Танхимын болог үйлдвэрлэлийн сургалт

ШУУД ҮЗЭХ: /2021.01.09/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
9
622632
19 эможи

Aamka
2021-01-11 20:34
Ene bvvr arai dendnee vscin haluun usaa neecij boldoggvn bhdaa
Ajiglagch
2021-01-11 19:42
Vschin, haluun usaa neechbel uulan zvgeer yumsan stebhen bai gar huruuga ugaa gedeg bj usand oroogvi uls ih baigaada
ajiliglagch
2021-01-11 06:13
vshin shashinii ed zvil ajiluulah heregti shud niitin haluun usnii gazar ajilladl bnle shud
Baasanhvv
2021-01-10 16:17
huwiaraa baraanii delgvvr ajilluuldag hvmvvs yah estoi ve hetsvvdlee
Зочин
2021-01-10 13:06
Барааны дэлгүүр гэдэг нь хэт ерөнхий утга байх юм. Бараа гэдэгт хүнсний бараа, ахуйн бараа, гоосайхны бараа, бэлэн хувцас, гутал, гоёл чимэглэл, барилгын материал, цахилгаан бараа гэх мэт бүх л төрлийн худалдаа бүгд багтмаар санагдах юм даа.
solongo
2021-01-10 12:14
baria zaslaa hesegchlen neegeeche zuwhn jaahn hvvhed baridag bariach gj bgashde hul horionoos bolood hvvhde bariulj chadahkui bnashde nyrai hvvhed bariulah shaardlagatai hudulguun zasah bariatai zunduu hvvhed bgashde tom hvnii l baria zaslaa sayn bassaina l haalda
ajiglaqch
2021-01-09 21:59
malnuudaa haluun us saunaa nee europ azi amerk tiv heviin ajilj bna !!
keyboard_arrow_up