НМХГ: “Орхон” худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоолоо НМХГ: “Орхон” худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоолоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: “Орхон” худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгжүүд худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам, халдвар хамгааллыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа.

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “Батсервис” ХХК-ийн “Орхон” худалдааны төвд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид хяналт шалгалт хийж, дараах зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:

  • Ажилчид болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж, тэмдэглэл тогтмол хөтөлдөггүй.
  • Үйлчлүүлэгчдийн орох, гарах урсгал нэг.
  • Халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтныг түр тусгаарлах өрөө бэлтгээгүй.
  • Ажилтан бүр тусдаа хувцасны шүүгээгүй, ажлын дараа ажлын байранд хэрэглэсэн хувцсыг тайлж үлдээх нөхцөл бүрдүүлээгүй.
  • Шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулаагүй.
  • Ажлын байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийдэггүй. Ариун цэврийн  өрөөний угаалга цэвэрлэгээ хангалтгүй.
  • Хог хаягдлаа төрөлжүүлж /хэрэглэсэн амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл/, зориулалтын саванд цуглуулж хэвшээгүй.
  • Ажилтан, албан хаагчид коронавирус /Ковид 19/-ийн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамрагдаагүй.
  • Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх QR кодыг иргэд болон ажилтан албан хаагчид уншуулж нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьдаггүй. QR кодыг qr.119.mn сайтаас 2020.11.24 өдөр татаж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 43 хүн бүртгүүлсэн байна.

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг даалгавар өгч, түрээслэгчдийг шинжилгээнд бүрэн хамрагдаж дуусах хүртэл Батсервис ХХК-ийн “Орхон” худалдааны төвийн үйл ажиллагааг  түр зогсоолоо. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг үйлчилгээ явуулах нийтлэг журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622610
0 эможи

Худалч хулгайч нар яваад л байх юм даа
2022-10-17 21:31
Новш
Зочин
2022-06-09 10:14
Хууль бус үйлдэл хийдэг худалч гарууд батсервис ххк-ийн эзэд шүү дээ яаж нэг юм яваад байдаг юм
Зочин
2021-01-08 17:34
Зочин
2021-01-08 15:11
odoo sersen uu buh gazar tiim bgaa
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up