“LUXURIOUS” оргилуун дарсыг худалдааны газруудаас буцаан татаж, зөрчлийн хэрэг нээжээ “LUXURIOUS” оргилуун дарсыг худалдааны газруудаас буцаан татаж, зөрчлийн хэрэг нээжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“LUXURIOUS” оргилуун дарсыг худалдааны газруудаас буцаан татаж, зөрчлийн хэрэг нээжээ

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Олон нийтийн сүлжээгээр шинэ жилийн баяраар “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл тавигдсан билээ.

Үүний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. 

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12,879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2,000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгсөн байна. 

Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. 

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилжээ. Мөн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байгааг мэдээлэв.  

 

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622444
2 эможи

keyboard_arrow_up