Өнөөдөр 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ Өнөөдөр 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр өглөөний  06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр Засгийн газраас тогтоосон зөвхөн дараах 15 салбарт ажилладаг иргэд ажиллах боломжтой юм. Үүнд:

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа 
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ 
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,  
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа 
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
  14. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

Мөн энэ хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр болон такси явах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622187
0 эможи

Зочин
2020-12-23 11:32
keyboard_arrow_up