COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Иргэд хүнсээ цуглуулахдаа хүн хоорондын зай барихгүй байна

админ
2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний супермаркет, худалдааны төв, захуудад хийгдэж буй тандалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, зай барих шаардлага тавьж, иргэд үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байгаа нь илэрчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааны төвд иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэхдээ дотор үүдэндээ бөөгнөрөл үүсгэсэн, хаалттай тасгуудад иргэд орсон, пицца, хоолоор үйлчлэх хэсгүүдэд иргэд бөөгнөрсөн зэрэг зөрчил илэрсэн.

Мөн "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвд орох, гарах урсгалыг зохион байгуулсан ч иргэдэд шаардлага тавиагүйгээс нэг хаалгаар орох, гарах хөдөлгөөн хийгдэж байгаа, зөвхөн халууныг хэмжиж QR код уншуулахгүй байх, иргэдийн бүртгэлийг хөтлөөгүй зөрчил илэрсэн. Мөн иргэд хүнсний худалдааны лангуугаар үйлчлүүлэхдээ бүх лангууг хэсэх, хүнсний бүтээгдэхүүнийг барьж үзэх зэргээр эрсдэл үүсгэж байна. Иймд аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх, QR код уншуулах, худалдааны төв, тасаг, лангуугаар үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах шаардлагатай. Цаашид иргэд хүнсээ цуглуулахдаа “Нэг гэрээс Нэг хүн” гэсэн зарчмыг баримтлан, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайг барих, бие биедээ шаардлага тавих, төлбөрийг бэлэн мөнгөөр биш карт, цахимаар төлж, Covid-19-өөс урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байна.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622163
0 эможи

Зочин
2020-12-22 12:17
keyboard_arrow_up