Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно

2020 оны 12 сарын 21

Arslan.mn

Засгийн газраас Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн ажиллах юм. Харин эдгээр байгууллагын ажилчид автомашиндаа QR код ашиглах юм байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Өмнө нь бид хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 13 салбарын 23  мянган автомашиныг QR кодоор бүртгэлжүүлсэн. Одоо хөл хорионы үед хүүхэд хамгааллын байгууллага болон зөвшөөрөлтэй таксиг бүртгэлжүүлнэ. Хэвийн үйл ажиллагаа явуулах 15 чиглэлийн байгууллагын ажилчид хөл хорионы үед автомашинтайгаа QR кодоор зорчино.

Таксинд явах 800 машины үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээн дээр нэмж зөвшөөрч байна. Дахин хянаж эрүүл ахуйн хяналтыг мөрдүүлээд эдгээр такси үйлчилгээний машинууд арванхоёрдугаар сарын 23-нд явж эхэлнэ.

Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622153
2 эможи

keyboard_arrow_up