НМХГ: Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь 2013-2014 онд судалгаа, шинжилгээнд ашигласан зүйлс байж болзошгүй байна НМХГ: Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь 2013-2014 онд судалгаа, шинжилгээнд ашигласан зүйлс байж болзошгүй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь 2013-2014 онд судалгаа, шинжилгээнд ашигласан зүйлс байж болзошгүй байна

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Элемент медикал ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна. Тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж. 

Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11-н гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан байж болзошгүй байна.

Тиймээс экологийн цагдаагийн албанаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирэн, хог хаягдлын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622080
0 эможи

Зочин
2020-12-18 11:35
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up