Баянгол дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 9848 иргэнийг хамруулаад байна Баянгол дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 9848 иргэнийг хамруулаад байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүрэг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 9848 иргэнийг хамруулаад байна

2020 оны 12 сарын 06

Баянгол дүүргийн 20000 өрхөөс “COVID-19” халдвар илрүүлэх PCR шинжилгээг 12 дугаар сарын 4-ны өдрөөс эхлэн таван цэгт авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар “Нэг өрх - Нэг иргэн” шинжилгээнд 6024 иргэнийг хамрууллаа. Иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хоёр хоногт дүүргийн хэмжээнд 9848 иргэнийг хамруулав.

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт

- БГД, 13-р сургууль

- БГД, 46-р сургууль

- БГД, 47-р сургууль

- БГД, 114-р цэцэрлэг

- БГД, “Тээврийн дээд сургууль”-ийн баруун тал, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг таван байршилд авч байна.

Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621815
0 эможи

Зочин
2020-12-07 19:14
keyboard_arrow_up