Нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ Нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ

2020 оны 11 сарын 30

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат: 

Орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Үүнд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллууллаа. 

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд зөвшөөрөгдсөн автомашинуудыг нийслэл рүү оруулах чиглэлтэй байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн. 

Мөн автомашинд QR код олгож, Улаанбаатар хотод зорчуулах шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан. QR кодтой холбоотой 18001200 тусгай дугаар ажиллуулж байна. 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалтад 1,283 чиглэлд нийт 3,598 алба хаагч ажиллаж байгаа юм. Түүнлчэн сүлжээ дэлгүүрүүд, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд иргэд хооронды зай бариулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж, хяналт тавьж байгаа юм.Энэ хүрээнд алба хаагчид 10,073 иргэн, 337 байгууллагад зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621651
0 эможи

Зочин
2020-12-01 19:31
Зочин
2020-11-30 15:55
keyboard_arrow_up