COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Одсүрэн: 200 ажилтантай байгууллага 450 автомашины хүсэлт илгээж хүндрэл учруулж байна

админ
2020 оны 11 сарын 25

НЭГ ХОНОГТ: Өчигдөр 75 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

УОК, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед 13 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглоод буй. Харин зөвшөөрөгдсөн салбарынханд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг хотын захиргаанаас олгож эхлээд байна. Уг зөвшөөрлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодрууллаа.

-Автомашины зөвшөөрлийн QR кодыг хэрхэн олгож байна вэ? 

-УОК-оос хатуу хөл хорио тогтоох бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн шийдвэр гаргасны дараа зөвхөн 13 чиглэлийн цөөн тооны байгууллагуудын замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор автомашины таних тэмдэг буюу наалт хийгээд тарааж байх үед хуурамчаар үйлдэх зөрчил гарсан учраас энэ арга хэмжээг цуцалсан. 

Түүний дараа шуурхай зохион байгуулалтад орж цахим байдлаар энэ асуудлыг шийдэхээр болсон. 

Энгийн үед Улаанбаатар хотод өдөрт дунджаар 450 мянган автомашин зорчдог судалгаа бий. Хатуу хорионд шилжсэн энэ үед хөдөлгөөнд оролцох автомашины тоог ойролцоогоор 15-20 мянга орчим байх мөн түүнээс нэмэгдүүлэхгүй байх нь зохистой харьцаа гэж үзэж байгаа.  Зөвшөөрөл олгогдсон 13 чиглэлийн үйл ажиллагаанд хамрагдах бүх ажилтан албан хаагчдад зөвшөөрөл олгох боломжгүй, учир нь 80-90 мянга гаруй ажилтан албан хаагчид бүртгэгдэхээр байгаа.

Зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн албан байгууллагын замын хөдөлгөөнд оролцох хүсэлтийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын nokshtab@ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авч байна. 

-Автомашины хөдөлгөөнд оролцох хүсэлт, зөвшөөрөл зэргийг бүгдийг цахимаар явуулж байгаа. Энэ үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл гарч байна уу? 

-Хөл хорионы үед үйл ажиллагаа нь доголдохгүй явах ёстой 13 чиглэлийн байгууллагууд хүсэлтээ илгээхдээ хариуцлагагүй хандаж байна. Хүсэлт өгөхдөө ажилтнуудынхаа тооноос давсан зөвшөөрөл хүсэх зэргээр хүндрэл учруулж байгаа. 

Жишээ нь, зөвхөн нэг өдрийн дотор 600 албан байгууллагаас 13 мянган авто машины зөвшөөрөл хүссэн хүсэлт ирсэн. Үүн дотор 200 ажилтантай байгууллага 450 автомашины зөвшөөрөл хүсэх жишээтэй. 

-Ажилтнуудынхаа тоогоо харьцуулахад хэтэрхий олон автомашины зөвшөөрөл хүсэж байгаа байгууллагуудыг яах вэ. Нэг байгууллагад олгох зөвшөөрлийн тоог хязгаарлаж байгаа юу?

-Энэ бол энгийн нөхцөл биш. Бид хатуу хөл хорионд байна. Шилжилт хөдөлгөөнийг 90 хүртэл хувиар бууруулах зарчим барьж ажиллаж байгаа энэ үед байгууллагуудын 24 цагаар зайлшгүй явах шаардлагатай шуурхай дуудлага, жижүүрийн автомашинуудад л зөвшөөрөл олгох чиглэлтэй ажиллаж байгаа.  Халдварыг тархаахгүй байх, хумих ажиллагаа шуурхай явагдаж байгаа, иргэдийг гэртээ байхыг хүсэж байгаа. 12-р сарын 1-нд УОК-ын шийд гаргах гарна, тэр үед зорчил хөдөлгөөнийг хэрхэх талаар шийд гарна. 

Харин хөдөлгөөнд оролцох хүсэлтүүдийг nokshtab@ulaanbaatar.mn цахим хаягаар ирүүлсэн хүсэлтүүдийг нийслэлийн захиргаа долоон чиглэлээр хуваан авч, нягтлаад зөвшөөрөл олгож байна. Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НОБГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Хэвлэл мэдээллийн хэлтэс зэрэг нэгжүүд өөр өөрсдийн чиглэлийн байгууллагуудаас ирсэн хүсэлтийг хуваарилж аваад, нягталж шалгаад, заримыг нь хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдэж байгаа. 

Нэн шаардлагатай байгууллагууд зөвшөөрөл хүсэхээс гадна ахуйн чанартай гэж хэлж болохоор шалтгаан тоочиж, зөвшөөрөл хүсэж байгаа газрууд ч байна. 

-Одоогийн байдлаар хэдэн автомашинд QR код олгоод байна вэ?

-Одоогийн байдлаар 12 мянга орчим автомашинд зөвшөөрөл олгоод байна. ЗТЯ-с хөдөө орон нутаг, ачаа тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 2.5 мянган машины зөвшөөрөл олгогдсон байгаа. 

-QR кодоо авсан автомашины жолооч заавал машиныхаа цонхыг онгойлгож, замын цагдаатай харилцалгүйгээр уг зөвшөөрлөө утаснаасаа уншуулаад явах боломжтой гэж ойлгосон?

-QR кодоо хэвлээд машинаа урд тавьчихвал цагдаа нар кодыг шууд уншуулаад явах юм. Ингэхдээ А5 хэмжээтэй хэвлэхийг анхааруулж байна. А4 хэмжээтэй хэвлэхээр кодыг уншуулахад хүндрэлтэй байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
621516
2 эможи

Zochin
2020-11-27 01:19
Niitiin teewriin ajilchdadiin mashind uguuchee hed honog sudaldagiin ta nar
Наранцэцэг
2020-11-27 00:42
Хэдэн зуугаараа ажилгүй орлого үгүй болж байхад ядаж ажилж болох хүнсний үйлдвэрийн ганц 2н ч гэсэн ажилтай баймаар бна
Наранцэцэг
2020-11-27 00:41
Цехүүддээ олгохгүй гээд суухаасаа ичээч яагаад ийм хогын байдаг юм бн.
Наранцэцэг
2020-11-27 00:40
Арчаагүй юмнууд хахуулаа авч 200. 300н машинд нь өгчөөд 2хон машинтайы жижигхэн үйлдвэр цехүүдээ
Зочин
2020-11-25 16:08
keyboard_arrow_up