​Б.Ууганбаяр: Улаанбаатарын шинэ тохиолдлуудын хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна ​Б.Ууганбаяр: Улаанбаатарын шинэ тохиолдлуудын хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​Б.Ууганбаяр: Улаанбаатарын шинэ тохиолдлуудын хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна

2020 оны 11 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллийн үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяар мэдээлэл өглөө.

Тэрээр “Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1562 хүн, орон нутагт 720 хүн байна. Тэд бүгд гадаад улс орноос татан авалтаар ирсэн хүмүүс байна. Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг тусгаарлаж байгаа. Үүнд:

  • Улаанбаатар хотод 689,
  • орон нутагт 405 хүнийг тусгаарлаад байна.  

Улаанбаатар гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод шинэ тохиолдол бүртгэгдсэн учраас хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Тухайлбал,

11-р сарын  8-ны өдөр Эмоци продакшны тоглолт үзсэн, 11-р сарын 9-ний өдөр Говь гурван сайхан караокэгоор үйлчлүүлсэн иргэд 119 дугаарт хандана уу. 

Мөн заавар зөвлөмж авч шинжилгээнд хамрагдаарай гэж хэлмээр байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
621382
2 эможи

Зочин
2020-11-20 13:43
ЗОЧИН
2020-11-20 13:24
ХАЛДВАР ѲѲРТ ЧИНЬ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТ ЧИНЬ ТАРХАХААС ѲМНѲ ХѲНГѲН ҮЁД НЬ ШИНЖЛҮҮЛЖ СЭТГЭЛЭЭ АМРАА ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЦГЭЭЕ ХАМТЫН ХҮЧЭЭР ѲВЧИНИЙГ ДАРЦГААЦ МОНГОЛЧУУДАА ЭВЛЭЛДЭЖ БҮГДИЙГ ЯЛАЯ ЭХ ҮРС ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛАЯ
Иргэн
2020-11-20 12:11
Монголчууд минь ирж шинжилгээ өгч иргэнийхээ үүргийг биелүүлэх цаг ирсэн шүү.хайртай бүхнээ хамгаалья.уриалж бна хүсэж бна.
keyboard_arrow_up