Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн долоон аж ахуйн нэгжээс 247 тонн нүүрс хураажээ Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн долоон аж ахуйн нэгжээс 247 тонн нүүрс хураажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн долоон аж ахуйн нэгжээс 247 тонн нүүрс хураажээ

2020 оны 11 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийж байна.                                                                                

Шалгалтын үеэр энэ жилээс мидлинг  түлэх тусгай зөвшөөрөл авсан:

  • “Дун Фан интернэйшнл трейд” ХХК,
  • “Мөнхбаясах кэйсэнг” ХХК,
  • “Хасумегаватт” ХХК, 
  • “Төгс бүтээмж” ХХК,
  • “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК,
  • “Стандарт шуудай” ХХК, 
  • тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Сайле фүүд”ХХК  гэсэн долоон  аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр  түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн  өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч,  "Амгалан дулааны станц"-д  төвлөрүүлсэн байна.

Мөн  агаар хамгаалах төхөөрөмж  ажиллуулах журам зөрчсөн  “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК  гэсэн хоёр аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа.

Иргэд түүхий нүүрс түлж буй мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд өгөх боломжтой.

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620955
0 эможи

Зочин
2020-11-06 14:26
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up