Арваннэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн төлбөрийг ТЭГЛЭНЭ Арваннэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн төлбөрийг ТЭГЛЭНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын цахилгааны шөнийн төлбөрийг ТЭГЛЭНЭ

2020 оны 10 сарын 30

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-ийн өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.Гэр хорооллын айл өрхийн оройны 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээ хөнгөлтөд тооцогдох бөгөөд100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна. Харинцахилгааны үнийн хөнгөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчид хамрагдахгүй. Хөнгөлтөнд хамрагдах айл өрхүүдэд баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх, хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх болон цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байх шаардлагыг тавьж байгаа юм.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620786
0 эможи

Зочин
2020-10-31 03:21
Зочин
2020-10-30 12:26
keyboard_arrow_up