НИТХ-ын шинэ дарга Ж.Батбаясгалангийн жилийн орлого 69 саяас 103 сая төгрөгт хүрчээ НИТХ-ын шинэ дарга Ж.Батбаясгалангийн жилийн орлого 69 саяас 103 сая төгрөгт хүрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын шинэ дарга Ж.Батбаясгалангийн жилийн орлого 69 саяас 103 сая төгрөгт хүрчээ

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн шинэ удирдлагууд өнөөдрөөс ажилдаа орж эхэллээ. Энэ сарын 23-ны өдөр  Ерөнхий сайдын захирамж гарч, хотын дарга Д.Сумъяабазар тамгаа гардан авсан.  Харин нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилсон.

Ж.Батбаясгалан нь 1983 онд төрсөн бөгөөд УИХ-ын Тамгын газар, нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.

БОЛОВСРОЛ:
1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
Эрх зүйч, Хууль зүйн магистр

АЖИЛ ЭРХЛЭЛТ:
2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

СОНГУУЛЬТ АЖИЛ:
2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

АТГ-ын цахим хуудсанд дахь Ж.Батбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг:

2017 оноос хойш түүний нэг жилийн орлого өсөж, 69 саяас 103 сая төгрөгт хүрчээ. Мөн гэр бүлийн орлого нь 57 саяас 207 сая төгрөг болсон байна. Тэрээр нэг орон сууцтай, нэг авто зогсоол эзэмшдэг байна. Эдгээрийг 355 сая төгрөгөөр үнэлжээ.  Мөн тэрээр 60.2 сая төгрөгийн үнэт эдлэл, долоон газар эзэмшдэг  эзэмшдэг гэж мэдүүлжээ.  

 

  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620682
0 эможи

irgen
2020-10-26 21:13
JDY.EES HULGAILSAN MUNGUU UURIIN BBSB.AAR UGUUJ HULJSUN HULGAICH
Зочин
2020-10-26 16:53
Зочин
2020-10-26 13:03
keyboard_arrow_up