ТАНИЛЦ: Хан-Уул дүүргээс НИТХ-д МАН-ын дөрөв, АН-ын нэг, ХҮН-ын нэг төлөөлөгч сонгогдлоо
2020 оны 10 сарын 15
Хан-Уул дүүрэг гурван тойрогтой. Тойрог тус бүр нь хоёр мандаттай бөгөөд нийт зургаан мандатын төлөө 19 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Ялалт байгуулсан нэр дэвшигчид нь МАН-аас дөрөв, АН-аас нэг, ХҮН-аас нэг нэр дэвшигч ялалт байгуулсан байна.
Тухайлбал,
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 18-р тойрогт
- МАН-аас нэр дэвшигч, одоогийн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 9,907 хүний санал
- МАН-аас нэр дэвшигч, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар 7,879 сонгогчийн санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 19-р тойрогт
- АН-аас нэр дэвшигч Л.Отгонбаатар 6,563 санал авсан бол,
- МАН-аас нэр дэвшигч Б.Өнөбат 6,527 санал авчээ.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 20-р тойрогт
- МАН-аас нэр дэвшигч Б.Одсүрэн 8,315 сонгогчийн санал авсан бол
- ХҮН-аас нэр дэвшигч П.Ганзориг 7,585 санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









620491
0 эможи
Зочин
2020-10-16 08:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: