Налайх дүүргийн 5-р хорооны санал авах байр бүтэн цагийн турш ажлаагүй нөхцөл үүсжээ Налайх дүүргийн 5-р хорооны санал авах байр бүтэн цагийн турш ажлаагүй нөхцөл үүсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүргийн 5-р хорооны санал авах байр бүтэн цагийн турш ажлаагүй нөхцөл үүсжээ

2020 оны 10 сарын 15

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхэлсэн. Гэтэл Налайх дүүргийн 5-р хороо буюу Гродокын санал авах байрны саналын машин өглөөний 8 цаг гэхэд ажлаагүй байна. Иргэд санал авах байрны гадаа дараалал үүсгэн хүлээсээр байна гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Санал авах байрны хар машин, бусад тоног төхөөрөмжүүдийг шалгасан тестэлсэн гээд байсан.  Гэтэл энэ мэт зөрчил өөр газруудад илрэхгүй гэсэн баталгаа одоогийн байдлаар алга байна.

"Санал авах байр бүтэн цагийн турш ажлаагүй нөхцөлд иргэдийн санал өгөх хугацаа алдагдаж байна" гэх асуудлаар СЕХ-оос мэдээлэл авах гээд 262127 дугаарын утасруу залгасан боловч утсаа авсангүй.

Энэ мэт асуудал сонгууль болгонд гардаг нь иргэд хар машиныг хардах нэг үндэслэл болж байгаа гэхэд илүүдэхгүй биз...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620480
1 эможи

Зочин
2020-10-16 08:08
Зочин
2020-10-15 12:37
Иргэн
2020-10-15 10:32
новшнууд зүгээр л байна гэж байхгүй. Муу талдаа толгой нь хөгжсөн новшнууд
keyboard_arrow_up