Түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо Түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо

2020 оны 10 сарын 02

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэг өдрийн цагаар хүлээн авч, хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар боллоо. Энэ асуудлаар өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Батсүрэн, 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх нар уулзаж, санал солилцон хамтран ажиллах гэрээг үзэглэхээр боллоо.

Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Сүүлийн үед хүүхдүүд тэр дундаа бага насны хүүхдүүд гэр бүлийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөх нь их байна. Манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ирэх хүүхдийн тоо буурахгүй байна. Зарим хүүхэд ирээд нэг хонож байгаа бол зарим нь хэдэн сараар байдаг.

Тэдгээр хүүхдийг Түр хамгаалах байранд байх хугацаанд манай ажилтнууд асарч, эрүүл мэндийн болон нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулдаг. Сургуулийн насанд хүрсэн хүүхдүүдийг Насан туршийн боловсрол үндэсний төв болон Түр хамгаалах байртай ойрхон байдаг Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран аль болох хичээл номыг нь завсардуулахгүй байх тал дээр анхаардаг.

Харин бага насны хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж тэр бүр чаддаггүй. Өнгөрсөн жил манай агентлаг та бүхэнтэй хамтран ажиллаж түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж байсан. Их үр дүнтэй байсан. Энэ ажил хоёр дахь жилдээ үргэлжлэх гэж байгаад баяртай байна. Манай саналыг хүлээн авсан та нартаа баярлалаа” гэсэн юм. Мөн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Батсүрэн “Уг нь нь Түр хамгаалах байр өдөрт 22 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Гэвч ачаалал өндөр байдаг. Манайх хоногтоо 40-өөс дээш хүүхдэд үйлчилгээ үзүүлж, маш их ачаалалтай ажиллаж байна. Иймээс та бүхэн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг цэцэрлэгтээ, хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар болсон талархаж байна” гэв. 

186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хоёр дахь удаагаа хамтарч ажиллах гэж буйдаа мөн л баяртай байгаагаа илэрхийлж “Манай тусгай цэцэрлэг 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагдаад явж байна. Бидний хувьд дотоод хүчин чадал, нөөц боломжоо ашиглаад Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны 10 хүртлэх хүүхдийг авч, хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломжтой. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан болохоор бие биедээ тулгардаг асуудлуудаа маш сайн мэднэ” гэж байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгтэй гэрээ байгуулснаар ирэх долоо хоногоос эхлэн Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүд хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620204
0 эможи

Зочин
2020-10-04 03:12
DR. PRADHAN
2020-10-02 22:24
ЕРӨНХИЙ ПУЛИКТЭЙ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, намайг Adio prisoni гэдэг, би Монгол гаралтай Би энэ хэрэгслийг ашиглан Адитя Прадханы нэрэмжит улсын эмнэлэгт нэг бөөрөө зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа дэлхий нийтэд мэдээлэхийг хүсч байна. Өмнө нь би олон жилийн турш ядуу амьдарч байгаад бөөрөө зарах чин сэтгэлтэй эмнэлэг хайж байсан. Намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулсан томоохон найзтайгаа уулзаж, үнийг нь тохиролцдог бөгөөд тэд миний бөөрийг 780,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд намайг хагалгаанд орохоос өмнө төлбөрийн хагасыг нь төлсөн. Мэс засал хийсний дараа тэд надад үлдсэн мөнгөний үлдэгдлийг өгдөг бөгөөд миний бие эрүүл мэндийн хувьд сайн хэвээр байгаа бөгөөд ядуурал бол гэмт хэрэг мөн тул гэмт хэрэг тул амьдралдаа дахин баяртай байна. Бөөрөө зарахаас гадна эрүүл байхын тулд зөв газар хайж байгаа хүмүүст ADITYA эмнэлэг дээрээс холбоо барьж болно. [DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM] Дахин нэг удаа байхгүй байгаа зүйлээ авахын тулд та хэрэгтэй зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд одоо ч гэсэн эрүүл мэндийн байдал сайн хэвээр байх болно, яагаад гэвэл ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалтын хэрэгсэл болж байгаа тул одоо эмнэлэг рүү [DR.PRADHAN] руу залгаарай. UROLOGIST.LT.COL@GMAIL.COM]
keyboard_arrow_up