НМХГ-аас 26 барилгыг буулгах, 7 барилгын газрын эрхийг цуцлуулах САНАЛ гаргажээ НМХГ-аас 26 барилгыг буулгах, 7 барилгын газрын эрхийг цуцлуулах САНАЛ гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ-аас 26 барилгыг буулгах, 7 барилгын газрын эрхийг цуцлуулах САНАЛ гаргажээ

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Шалгалтыг 2020 оны 4 дүгээр сараас хийж эхлэсэн бөгөөд 10 дугаар сарын 15-ныг дуустал гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжлэх юм байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 985 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33,  батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байгууллага байжээ.

Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу  эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 ААН байгууллагад 186,000,000 төгрөг, нийт 208,700,000 төгрөгийн шийтгэл ноогдуулсан байна.

Тухайлбал, 

  • Буулгах шаардлагатай 26 барилга байгууламжийн саналыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт, 
  • Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 7 барилга байгууламжийн захиалагч иргэн аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд
  • Зөрчлийг арилгуулсаны дараа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой 92 барилга байгууламжийн саналыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлэхээр болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620067
3 эможи

Зочин
2020-09-26 09:16
Энэ чинь маш цөөхөн байна.М.Энхболд,Бадамжунай ,Галсанпунцаг нарын үед бараг бүх барилга зөрчилтэй байсан.Одоо та бидний хотын төвийн захиргааны хар байшингаас эхлээд л хангалттай зөрчилтэй.Жаахан хойшлоод Хуучин Улаанбаатар банк байсан барилга гэхэд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй.Түүнийг Улаанбаатар банкыг Эрдэнэбилэгт шилжүүлэхэд бэлэглэсэн гэж санагддаг.За тэгээд нөгөө ганц дуурын театраа дээрээс нь дарах шахуу баригдсан Централ таун гээд төвөөсөө эхлэнэ дээ.Дарга нарын нүдэн дээр ийм байгаа юм чинь угаасаа авах зүйл алга.Барилгаа барьчихаад зөвшөөрлөө хөөцлддөг байсан гээд боддоо.Одоо энэ дутагдал илрээд байхад,барилга бариглаж байхад хянаж шалгадаг харж үздэг байгууллагууд хаана байваа?
Зочин
2020-09-25 21:31
Ооёоо
2020-09-25 16:07
Зөвшөөрөл өгсөн хүнийг нь олж хариуцлага тооцох ёстой болохоос хүлээж бгаад баригдаад дуусангуут нь хураана нураана торгоно гэсэн асуудал бж болохгүй хувийн хөрөнгө бол халдашгүй бх ёстой.... ТЭР ТӨСВИЙН МӨНГӨ Л ЁОЛДОГГҮЙ ЮМ ГЭСЭН
keyboard_arrow_up