COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр БАРИЛГЫН ажил гүйцэтгэсэн ЗӨРЧЛҮҮДИЙГ шалгаж байна

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

НМХГ-аас барилга угсралтын ажлыг магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр БАРИЛГЫН ажил гүйцэтгэсэн ЗӨРЧЛҮҮДИЙГ шалгаж байна. 

Тодруулбал,

  1. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгатай “Гранд пасикал” ХХК-ний гүйцэтгэж буй 150-н хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр барилгын ажлын зөвшөөрөлгүй гүйцэтгэж буй зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 
  2. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгатай “Дарцагт ноёд” ХХК-ний гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төр захиргааны барилга нь зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй угсралтын ажил эхлүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 
  3. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ барилга” ХХК-ний захиалгаар 9 давхар орон сууцны зориулалттай барилгын угсралтын ажлыг зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй эхлүүлсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607116
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up