COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганзориг: Мансууруулах төрлийн 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр НМХГ-н байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг  “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Мөн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606736
2 эможи

Зочин
2019-08-13 12:19
сонирхолтой
keyboard_arrow_up