Мах шулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
2019 оны 8 сарын 01

МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01/04 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийг 19 дүгээр хороо, Тахилтын 3-128 тоот хашаанд байршилтай Ариун Монгол мах гэх иргэн Ж.Ариунзулын мах шулах, ангилан савлах үйлдвэрийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар илэрсэн дутагдлыг үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-02-181/29 дугаартай 18 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ тооцож ажилласан байна.
|
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
606334
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:




