Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 7 сарын 28

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

НЗД-ын орлогч П.Баярхүү үерын далан, хаалт хийх, эрчим хүчний утас тасарсан ажлуудыг цэгцлэхийг үүрэг болголоо

Иргэдийн зүгээс сүүлийн үед усархаг бороо ихээр орж, үерт өртөх магадлалтай байгаа тул зарим нэгэн газар хаалт, далан тавих, үүнээс гадна зуслангийн зарим бүсэд эрчим хүчний хүчдэл бага тул нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тус хороонд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд  48 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах хаалт тавьж, шаардлагатай техник технологи гаргаж өгөх, мөн Бэлхийн 49 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах гарам хийж гэрлийн шонг зайлуулах, Бэлхийн 53 дугаар гудамжинд Байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр өндөрлөг газрыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Arslan.mn

ЗЦГ-ын ойролцоох гүүрэн гарц барих ажил үргэлжилж байна

“Замын цагдаагийн Газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн ажил үргэлжилж байна. Үндсэн гүүрийн хувьд тулгуурын 11 хуваарилах хавтангийн бетон цутгалтыг хийсэн. Нийт 56 нүх өрөмдөн шон босгож, 9 ширхэг баганын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Arslan.mn

Үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нүүх шаардлага хүргүүлжээ

Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас шалтгаалан зам цөмөрч, эвдрэл гарсан замууд дээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж, Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас дөрөв, Геодези, Усны барилга байгууламжийн газраас таван баг, нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэсэн нийт 16 баг 24 цагаар ажиллаж байна.

Arslan.mn

НАЗХГ: Хорооллын доторх авто замын засварын ажлын явцаас

Авто замын өргөтгөл шинэтгэлийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 33, 34 дугаар байрны доторх 0.216 км авто замын асфальтан хучилтын ажил хийгдсэн. Үргэлжлүүлэн авто зогсоол болон явган хүний замын зам засварын ажил хийгдэж байна. 

Arslan.mn

Дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна. 

Arslan.mn

Ганц айл өрхийн газар чөлөөлөлтөөс шалтгаалан зам барилгын ажил саатаад байна

Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байна.

Ганц айл өрхийн газар чөлөөлөлтөөс шалтгаалан зам барилгын ажил саатаад байна undefined

Цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Arslan.mn

“Даншиг наадам Хүрээ цам 2018“ шашин соёлын наадмын хөтөлбөр

"Даншиг наадам Хүрээ цам 2018" шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болох гэж байна. Арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

“Даншиг наадам Хүрээ цам 2018“ шашин соёлын наадмын хөтөлбөр

Мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтын төвтэй боллоо

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний зургаан төрөлт хичээлийг явуулах аж. "MKIT" сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна. 

Мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтын төвтэй боллоо Arslan.mn

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтуууруулах төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар нэгдэн оролцох юм.

Тус тоглолт нь залуучуудыг аливаа нэгэн хорт зуршлаас ангид байдлаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаараа онцлог бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно Arslan.mn

Нийслэл рүү орох замуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна

07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна.

Нийслэл рүү орох замуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна Arslan.mn

Үер, усны аюулаас болгоомжлоорой

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, Цагдаагийн байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.

Үер, усны аюулаас болгоомжлоорой Arslan.mn

Жолооч нар ажлын томилолтоо гардан авлаа

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай өнгөрсөн нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг. Түүнчлэн жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой.

Жолооч нар ажлын томилолтоо гардан авлаа Arslan.mn

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сангийн сургалт явагдаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Орон зайн мэдээлэлд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх  ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сангийн сургалт явагдаж байна Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593225
0 эможи

keyboard_arrow_up