Даваахүүгийн Баянбат Монгол Улсын Гавьяат малчин цол хүртлээ Даваахүүгийн Баянбат Монгол Улсын Гавьяат малчин цол хүртлээ
11 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Даваахүүгийн Баянбат Монгол Улсын Гавьяат малчин цол хүртлээ

2026 оны 11 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Даваахүүгийн Баянбатад Гавьяат малчин цол хүртээлээ.

Даваахүүгийн Баянбат нь Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хүү бөгөөд өвөө, аавынхаа уяачийн уламжлалыг залгамжилж, гурван үеэрээ улсын наадамд азарга түрүүлгэсэн түүхтэй.

Мөн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарт олон жил тууштай ажиллаж, мал аж ахуй салбарт хөдөлмөрлөж буй. Д.Баянбат мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрэмжит «Алтан унага» шагнал хүртэж байв. Түүний Наран хонгор азарга 2014 оны улсын баяр наадамд түрүүлж, 2016 онд аман хүзүүдэн, 2018 онд айргийн гуравт давхисан онцлогтой аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671725
1 эможи

Хишигням Хишигбадрах
2026-11-26 18:59
Үнэхээр мундаг
Зочин
2026-11-26 15:29
Za arai yu
keyboard_arrow_up