Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа
11 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа

2026 оны 11 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм.

Үүрэг гүйцэтгэсэн нэг жил бол монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан жил байсныг цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлээ.

Arslan.mn

Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотгов.

“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж байгаа энхийг сахиулагчид Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл,
  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд,
  • Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Материал, техникийн хангалтын салааны тээврийн тасгийн жолооч, сургагч ахлагч Агваанпүрэвийн Шатар,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа Суранхүүгийн Бат-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Байлдааны хангалтын салбарын онгоц, нисдэг тэрэг хадгалах бүлгийн дарга, хошууч Мөнхбаатарын Эрдэнэбаатар,
  • Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Мөнхөөгийн Батмөнх,
  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тусгай тээвэрийн ротын жолооч, сургагч ахлагч Рагчаагийн Бэгзсүрэн нарын найман алба хаагч,

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Сургалтын ахлах офицер, хошууч Лувсанпүрэвийн Галхүү,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын механик жолооч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Нэргүй нарын 53 алба хаагч,

Энхийн төлөө медалиар:

  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах офицер, ахмад Сундуйсүрэнгийн Батболд,
  • Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 0290 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Торгуудын Алтангэрэл нарын 188 алба хаагчийг шагналаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671516
0 эможи

иргэн
2026-11-16 16:22
ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭЭСЭН. АЛБА ХААГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАЖ БАЙХ ШТАБЫН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭГҮЙ ГЭЖ ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ БАЙСАН. ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ ТҮҮНД ДЭЭР АЛБАНЫ ШАЛГАЛТ ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ ШАЛГАЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙХАД ДАХИН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮН ШҮҮХЭЭР ОРЖ ШИЙДВЭРЛЭГДЭСЭН ГЭДЭГ. ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ХҮН ШҮҮХЭЭР ЯЛ АВААД БАЙХАД АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА ЯАГААД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ ВЭ?? ӨМНӨХ ШТАБЫН ДАРГЫГ ЦАХ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ҮҮСГЭСЭН АСУУДАЛ ГАРГАСАН ГЭЭД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨСӨН БАЙДАГ ГЭТЭЛ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ ХУУЛЬ ЗҮЙН САЙДА??? ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН АСУУДАЛД АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙСЭН ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН АСУУДАЛД АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛАХГҮЙ БАЙГАА НЬ ШУДАРГА ЁС УУ?? ТА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГАДАА ХАРИУЦЛАГ ТООЦОН АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ?? ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШҮ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ҮҮНИЙГ ШУДАРГА ЁС ГЭЖ ХЭЛДЭГ БИЗДЭЭ?? ДОТООДЫН ЦЭРЭГТ ЗӨРЧИЛ ГАРХАД АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН ХЭРНЭЭ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР УЧРААС БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГОСОН ВЭ??? ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС ЮМ УУ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ?? ТА ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРГАВАЛ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ БОЛОН ОДОН ОЛГОДОГ ЖУРАМ ГАРГАСАН ЮМ УУ??? ҮГҮЙ БОЛ ЭНЭ ОЛГОСОН ГЕНЕРАЛТ ЦОЛОО ХЭЗЭЭ ХУРААН АВАХ ВЭ?? ХУРААН АВСАН ЗАРЛИГАА ГАРГАЖ АРД ТҮМЭНД МЭДЭЭЛНЭ ҮҮ ??? ТАНЫГ ГЭМТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРГАСАН ХҮНД ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГОЖ ЭС ҮЙЛДЭЛЭЭРЭЭ НЭГДСЭН ҮЗЭЖ БОЛОХ УУ?? ТА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ХҮНД ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ОЛГОДОГ ЖУРАМ ГАРГАСАН ЮМ УУ???
keyboard_arrow_up