ЕТГ: “Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа ЕТГ: “Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЕТГ: “Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Хөнгөн үйлдвэрийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, олон аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, боловсруулалтын хаягдлаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна.

Энэ бол “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний зорилго амжилттай хэрэгжиж буйн тод илрэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

“Мон Желат” үйлдвэр жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулан, 720 тн желатин, 300 тн амин хүчлийн бордоо үйлдвэрлэж, жилд 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мөн арьс, шир боловсруулалтын явцад бий болдог шохойн хуваадас болон арьс ширний бусад хатуу хаягдлыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм.

Түүнчлэн ашигласан усаа 70-аас дээш хувь дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэл хувиар бууруулна гэдгийг “Дархан Минж” компанийн удирдлага танилцууллаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 2025 оны байдлаар самнасан ноолуурын экспорт тав дахин өсөж, 332 сая ам.долларт хүрсэн. Мөн 1.2 сая ширхэг богийн арьс, 500 мянган ширхэг бодын шир бэлтгэн боловсруулах нөхцөл бүрдсэн юм.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671383
0 эможи

keyboard_arrow_up