Ц.Ганзориг: Х.Нямбаатар Канад Улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн

Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг " Ерөнхийлөгчийн хувьдаа нисдэг тэрэгтэй гэсэн. Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас лавласнаар Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бий. 18 нь хувийн компани, хувь иргэнд бий. Төрд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-т бий. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид үйлчилдэг.
Ерөнхийлөгчийн хаус гэж зураг нийтэлж байсан. Үүнийг шалгавал энэхүү амины орон сууцны мэдээлэл нь ил тод бий, ямар ч хамааралгүй мэдээлэл. Монгол Улсын Ерөнхийлөгч Австрали Улсад зорчоогүй 12 жил болсон.
Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа 2022 онд 360 мянган доллароор, 2025 онд 250 сая төгрөгөөр Бага тэнгэрт амины орон сууц худалдаж авсан. Энэ нь ХОМ-т нь туссан.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнуудыг хагартлаа баяжсан, өндөр зэрэглэлийн G-Class машин унадаг гүтгэсэн. Зөвлөхүүд дунд, ЕТГ-ын ажилтнууд дотор G-Class унадаг хүн байхгүй.
Х.Нямбаатар Канад Улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэдэг мэдээлэл ирсэнв АНУ, Канад зэрэг улсуудаас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, эсвэл гэмт хэрэг үйлдэж эх орноосоо оргон зайлсан этгээдийг шууд баривчилж авчрах боломжгүй байдаг. Аливаа улсаас орогнол хүсэхэд 12 хүртэлх сарын хугацаа зарцуулдаг. Тиймээс Х.Нямбаатар цаг хугацаа хожиж, өөрийн хийсэн гэмт хэргээ бусад руу чихэн, өөрөө гэмгүй хүн болохын тулд ийм ажлууд хийж байна." гэв.
