Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 24-нд Чикаго хотод монголчуудтайгаа уулзана
2026 оны 9 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор мордоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэрээ АНУ-ын Чикаго хотод ажлын айлчлал хийх бөгөөд АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй 2026 оны 9-р сарын 24-ний өдөр уулзахаар төлөвлөжээ.
Уулзалт тус орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагийн 18:00- 20:00 цагт Чикаго хотын "Hyatt Regency Schaumburg" зочид буудал, "Mahogany" их танхимд болно.
Уулзалтад оролцогчдыг аюулгүй байдлын үзлэгээр оруулж танхимд нэвтрүүлэх тул эхлэхээс нэг цагийн өмнө хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас иргэдэд анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670730
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
