Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуульд зочиллоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуульд зочиллоо
09 сарын 15, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуульд зочиллоо

2026 оны 9 сарын 15

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуульд зочиллоо. Энэ үеэрээ сурагчдад монгол хэлээ сайн сурахыг захилаа.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих,  улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670671
0 эможи

keyboard_arrow_up