“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
09 сарын 07, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

2026 оны 9 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгох зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформ санаачилсан юм.

Платформ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-д төслүүдээ танилцуулан, үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан 43 түншлэгч байгууллага, оролцогчид Ерөнхийлөгчийн Тамгын газар талархал илэрхийллээ.

“Үндэсний ногоон лаб” санаачилгыг “Монголын байгалийн өв сан” болон “Монголын бизнесийн зөвлөл” хэрэгжүүлж, богино хугацаанд олон улсын хамтрагч, түншүүдийн итгэл, оролцоог татаж чадсан нь төр, хувийн түншлэл амжилттай хэрэгжсэний томоохон жишээ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.

“Үндэсний ногоон лаб” нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, инновац, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг шийдэл бүхий 135 төсөл хүлээн авч, шалгарсан төслүүдийг COP17 бага хурлын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.

“Европын сэргээн босголт, хөгжлийн банк”, “Голомт” банк, “Clean сommodities and еnergy” зэрэг байгууллага эдгээр төслийг олон улсын зах зээлтэй холбохоор ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670547
0 эможи

keyboard_arrow_up