Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ
08 сарын 14, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ

2026 оны 8 сарын 14

Arslan.mn

“Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал”-ыг наймдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталсан бөгөөд дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжин нэгдсэн байна.

Олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дэлхийн олон оронд бүс нутгийн хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулж байгаагийн нэг нь Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган, бага хурал” юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй тус чуулганд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч зэрэг 240 орчим гадаадын зочин, Монгол Улсаас 100 малчин оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670191
0 эможи

keyboard_arrow_up