14,700 морьтон “Дэлхийн адууны өдөр“-т НЭГДЭН ЖАГСЛАА 14,700 морьтон “Дэлхийн адууны өдөр“-т НЭГДЭН ЖАГСЛАА
07 сарын 14, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

14,700 морьтон “Дэлхийн адууны өдөр“-т НЭГДЭН ЖАГСЛАА

2026 оны 7 сарын 14

Arslan.mn

Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, зочид, наадамчин олонд баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн онцлох хөтөлбөр "ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-д 14,700 морьтон жагсаж, Монгол Улс бол дэлхийн адууны орон гэдгийг илэрхийлэн, адууны соёл, өв уламжлалыг сурталчлан таниуллаа. 

Монгол түмэн өнөөдөр өөрсдийн ондоошлыг дэлхийн дахинд тунхаглаж, түмэн морьтон ийнхүү тал дүүргэлээ.

Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүллээ.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцлоо.

Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669879
0 эможи

keyboard_arrow_up