Монгол адууны түүхэнд шинэ хуудас нээсэн “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийн албан ёсны нээлт боллоо Монгол адууны түүхэнд шинэ хуудас нээсэн “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийн албан ёсны нээлт боллоо
07 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол адууны түүхэнд шинэ хуудас нээсэн “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийн албан ёсны нээлт боллоо

2026 оны 7 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагт ёслол төгөлдөр боллоо.

"Дэлхийн адууны өдөр"-ийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ “Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай” хэмээн онцолсон юм.

Arslan.mn

Энэхүү өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхий нийтэд сурталчлан таниулах, адууны өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна.

“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд болох “Түмэн морьтны их жагсаал”-д оролцохоор улсын хэмжээнд нийт 12,600 морьтон бүртгүүлээд байна. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг болох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669873
0 эможи

keyboard_arrow_up