Шинэ төрсөн НАЧИН, ХАРЦАГУУД цол, энгэрийн тэмдгээ гардаж авлаа
2026 оны 7 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 14 начин, 3 харцага цолтон төрлөө.
Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Өнөрбаянгийн Батсуурь,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал,
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс.

Улсын начин цол авсан бөхчүүд:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Баасангийн Шаравдорж
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Хангайн Наранбаяр
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Төрмөнх
- Баянхонгор аймгийн Хүрээмандал сумын харьяат цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж
- Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн хурц арслан Баттулгын Өсөхбаяр
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Жаргалсайханы Жавхлан
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Энхтөрийн Мөнхбаатар
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Баасанжав
- Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Алтанхуягийн Нармандах
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн














Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669864
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
