Үндэсний баяр наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж байна Үндэсний баяр наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж байна
07 сарын 11, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Үндэсний баяр наадмыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж байна

2026 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээж Ерөнхийлөгч үг хэллээ. Тэрбээр "Манай сайхан оронд зочлон ирж ард түмний минь баяр дээр баяр нэмсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён болон бусад хүндэт зочдод баяр наадмын мэнд өргөн дэвшүүлж байна.

Монголчууд сүр хүчээ бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монголчууд биднийг, Монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөх аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ. Тиймээс Монгол Улс "Дэлхийн адууны өдөр"-ийг санаачилсныг НҮБ баталсан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх сайхан уламжлал тогтож буйд Төрийн тэргүүний хувьд баяртай байна. 

Монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669838
0 эможи

keyboard_arrow_up