ФОТО: Мөрдөн шалгах ажиллагаа нотлох баримтад суурилсан, шударга, мэргэжлийн, хүний эрхэд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож байгаа мөрдөх албаны төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр, эх орныхоо аюулгүй байдал, төр, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалах, хэрэг, зөрчлийг илрүүлэн тогтоох, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэмд шударга ёс тогтоох, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн хуульт ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг хүслээ.
Явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа.
Алба хаагч бүр иргэддээ ээлтэй, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
















