Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа
06 сарын 05, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд өргөжин тэлж буйг Ерөнхийлөгч онцлов.

2013 онд эрдэмтэн судлаачдын санал солилцох нээлттэй индэр хэлбэрээр  болж байсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өдгөө бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал тавцан болон хөгжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, Төв Ази болон Зүүн хойд Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэргийн талаар ярилцах юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669221
0 эможи

keyboard_arrow_up